Оноо-0 Минут-5
266

Асуултын дагуу хүүхдээс асууж  харилцан ярилцана.

Ажлын хуудас, өнгийн харандааа

Оноо-0 Минут-5
267

Хүүхэд зургийг ажиглаж, ярьна.

Зурагт үзүүлэн

Оноо-0 Минут-5
284

Нарийн зураасыг газарт байрлуулна. Солбилттой алхалтыг гүйцэтгэхдээ хоёр хөлийн өлмий дээр бага зэрэг зогсож, баруун хөлийг өвдгөөр нугалан өргөж, зүүн хөлийн урдуур зөрүүлж эгцлэн, өлмийнөөс бүтэн ул руу тавьж, их биеийг алхсан зүг рүү эргүүлж өгнө. Дасгалыг эсрэг хөлөөс давтана. Гарын хөдөлгөөн ташаанд авсан байна.

Зураасны өргөн 5 см, зураасны урт 3 м байна.

Оноо-0 Минут-5
285

Заалны нэг захаас эхлэн бөмбөг өнхрүүлэн явах: 5 метр урттай талбайд эхлэл ба төгсгөл цэгийг тэмдэглэнэ. Багш дасгалыг биеэр хийж үзүүлнэ.

Бэлтгэх байдал: Босоо байрлалаас, байрандаа гүйх буюу урагш бөмбөг рүү гүйнэ.

Гүйцэтгэл: Баруун хөлийг урагш эгцлэн, тавхайн хэсгийг гадагш эргүүлж, зүүн хөлийн өвдгөөр бага зэрэг нугалан, цээжээр баруун тийш бага зэрэг хазайлт хийнэ. Бөмбөгийг тавхайн дотор талаар түлхэж хөдөлгөөнд оруулан өнхрүүлнэ. Дасгалыг эсрэг хөлөөр давтан хийнэ.  Бөмбөгийг өнхрүүлж дуусаад, үргэлжлүүлэн байрлуулсан 5 ширхэг саадыг хоёр хөл дээр давж үсэрч барианд орохыг сануулна. Мөн үсрэлтийн бэлтгэх байдлыг хэлж өгнө.

Бэлтгэх байдал - Хөлийг нийлүүлнэ, өвдгөөр хагас нугалан, цээжээр бага зэрэг урагш бөхийж, гарыг чөлөөтэй савна.

Түлхэлт - Өлмий дээр гарч, өвдгөөр огцом эгцрэн, цээжийг эгцлэн дээш тэмүүлнэ.

Хөөрөлт - Өвдөг өлмий жийсэн, нуруу бага зэрэг хотойсон, цээжээр эгцрэн дээш тэмүүлэн саадан дээгүүр давж үсэрнэ.

Газардалт - Өлмийнөөс бүтэн ул руу, өвдгөөр хагас нугалан, цээжээр бага зэрэг урагш бөхийн бууна.

Гараа бариаг зураасаар тэмдэглэнэ.

1 метр зайтай байрлуулсан 5 ширхэг дарцаг

15-20 сантиметрийн диаметртэй 1 ширхэг резинэн бөмбөг

30 см өндөртэй, 5 ширхэг саадыг  40 см зайтай байрлуулсан байна.

Оноо-0 Минут-5
286

Бэлтгэх байдал - Хоёр хөлийн өвдөг, өлмийг нийлүүлж, өлмийг жийж, өвдгөн дээр өсгий рүү хоёр гарыг тохойгоор нугалан, сарвууг доош харуулж, шууны хамт газар байрлуулж, тохой өвдөг хоёрыг нийлүүлж, нуруу эгцлэн, толгойг бага зэрэг гэдийлгэн сууна.

Гүйцэтгэл - Өвдөг тохойг салгахгүй, хөлийг гарын хамт, өсгий рүү суусан хэвээр, нуруу эгцэлсэн байдалд хөл, гарыг бага багаар урагш зөөж тавин нуман доогуур мөлхөнө.

Өргөн 70 см, өндөр 45 см  3 ширхэг нум

Нум хоорондын зай 60 см

Оноо-0 Минут-5
287

1.Мөрөн дээгүүр давуулж нэг гараар шидэх  шидэлтийг биечлэн хийж үзүүлнэ.

2.Шидэлтийг тусгайлан бэлдсэн зураасны араас гүйцэтгэнэ.

Бэлтгэх байдал — Баруун тийш харж, хоёр хөлийг салгаж, хоёр гарыг алдлан, баруун гарт бөмбөгийг барьж, зүүн гар ба харааг шидэх бай руу чиглүүлж зогсоно.

Шидэлтийн гүйцэтгэл – Бөмбөгтэй гарыг тохойгоор хойш нугалан, цээжийг урагш эргүүлж бага зэрэг урагш тэмүүлж, урд хөл дээр зогсож, гарыг тохойгоор урагш дээш байг онилсон гарын дагуу эгцлэн, сарвууг тэнийлгэн түлхэж бөмбөгийг хөөргөнө. Шидэлтийн зураасны ард өлмийг хүргэж чөлөөтэй зогсож байг ононо.

1. 8-10 сантиметрийн диаметртэй 5 ширхэг резинин бөмбөгийг 5 удаа шиднэ. Таван удаа бөмбөг шидэх явцад багш хариултын хувилбарт өгөгдсөн чадваруудыг ажиглаж тохирох тэмдэглэлийг тэмдэглэнэ.

2. Газраас/шалнаас/ 1.50 метр өндөр,  30 сантиметрийн диаметртэй дугуй хэлбэртэй байг хэрэглэгдэхүүнд өгөгдсөн зургийн дагуу бэлтгэж 1,50 метр зайд байрлуулна.

3. Байнаас 1,50 метр зайд шидэлтийн зураасыг байрлуулна.

Оноо-0 Минут-5
275

Хүүхэд зургийг ажиглана. Баавгайн хийсэн үйлдлийн дэс дарааллыг олно.  Үйлдлийн дэс дарааллын дагуу ярина. 

Хэрчмэл картууд

Оноо-0 Минут-8
276

Хүүхэд зургийг ажиглана. Багшийн хэлсэн үгийн эсрэг утгатай  үгтэй зургийг  олж тайлбарлана.

Дасгал ажлын хуудас, өнгийн харандаа

Оноо-0 Минут-5
277

Хүүхэд зургийг ажиглана. Цэгийг дагуулан зурна.

Дасгал ажлын хуудас, балын харандаа

Оноо-0 Минут-8
272

Зургийг ажиглана. Зурагт тохирох тэмдэглэгээг бичиж, учир шалтгааныг тайлбарлана.

Дасгал ажлын хуудас, өнгийн харандаа

Оноо-0 Минут-5
273

Зургийг ажиглана. Тохирох зургийг хооронд зураасаар холбож зурна. Учир шалтгааныг тайлбарлана. Багшийн нэрлэсэн улиралд тохирох зургийг зааж үзүүлнэ.

Дасгал ажлын хуудас, өнгийн харандаа

Оноо-0 Минут-5
274

Хүүхэд зургийг ажиглана.  Цэцэг ургахад хэрэгтэй зүйлийг нэрлүүлэх, цэцэг тарих, хэрхэн арчлах талаар хүүүхэд өөрийн үгээр ярьж тайлбарлана. 

Дасгал ажлын хуудас, өнгийн харандаа

Оноо-0 Минут-10
269

Өгөгдсөн  дүрсийг тоолж,  тоонд тохирох цифрийг сонгож дугуйлна.

Дасгал ажлын хуудас, өнгийн харандаа

Оноо-0 Минут-5
270

Хүүхэд усыг хэмжих, алхамаар алхах үйлдэл хийнэ. Алхамтай тэнцүү тооны дүрс, шагайг авна.

10 ширхэг дүрс /шагай,  ус хийх  2 сав, сэнжтэй аягыг багш бэлтгэсэн байна.

Оноо-0 Минут-8
271

Зургийг ажиглана. Мэлхийний байрлалыг олж тохирох цэгийг зурна. 

Дасгал ажлын хуудас, өнгийн харандаа

Оноо-0 Минут-8
280

Багш эхний удаа хүүхдэд хөгжмийн аяыг сонсгосны дараа ямар ялгаатай байгааг хүүхдээс асууна. Хүүхэд хөгжмийн аялгууг сонсоод ямар хөдөлгөөнөөр дүрсэлж болохыг хэлнэ.

Багш хоёр дахь удаа аяыг эхлүүлэхийн өмнө хүүхдэд ая эхэлмэгц хэмнэлд тохируулан хөдөлгөөн хийхийг сануулна. Хүүхэд аяыг  сонсоод  аялгуунд тохируулан хөдөлгөөн хийнэ.

Удаан, хурдан хэмнэлтэй аудио бичлэгийн холбоос: https://www.youtube.com/watch?v=LnKNuw83U-Y

Оноо-0 Минут-8
281

Багшийн өмнө нь заасан дууны аялгууг сонсгоно, эсвэл багш аялгууг хөгжимдөнө.

Дууны аялгууг хөгжимдөх, хоолойгүй фонограмм бичлэгийг эхлүүлэх гэж байгааг хүүхдэд сануулж хэлнэ.Дууны аялгууг сонсоод хөгжмийг дагаж дуулна.

Хүүхдэд заасан дууны аялгуу/фонограмм/, эсвэл цахилгаан даралтад хөгжим, төгөлдөр хуур тоглож сонсгох.

Багшийн өмнө нь заасан хүүхдийн мэддэг дуу

Жишээ нь: Ая: С. Батболд  “Шагайн наадгай” дуу бичлэг: https://www.youtube.com/watch?v=YH1P1McvnRE  

Фонограмм:  https://www.youtube.com/watch?v=9B4rE1GQX7k

Оноо-0 Минут-10
282

Багш өгөгдсөн хэмнэлийг сонсгоно. Хүүхэд хөгжмийн зэмсгийг сонгож авна. Багш, үнэлгээний баг хамтран хэмнэлийн дасгалын дагуу энгийн хөгжмийн зэмсгийг ашиглан хөгжимдөж хүүхэд бүрд нэг удаа сонгоно.

Хэмнэлийн дасгал нь нийт 8 такт байгаа бөгөөд эхний 6 тактад хүүхэд бүр өөрийн сонгосон хөгжмийн зургийг харж тохирох хөгжмийн зургийн дагуу хөгжимдөнө. Харин 7,8  тактад 4 хүүхэд зэрэг хөгжимдөнө.

Хүүхэд бүр өөрийн сонгож авсан хөгжмийн зэмсгийг ашиглан багшийн удирдлагаар хэмнэлийг дагаж хөгжимдөнө. Багш хүүхдэд хөгжимдөх ээлж нь/хөгжимдөж эхлэх/ болж байгааг багшийн удирдлагаар /гараар дохих, тухайн хөгжмийн зэмсгийн нэрийг хэлэх гэх мэт/ дохиогоор хэлж сануулна.

Савх мод, бөмбөр, хүрий, хэц /ижил төстэй дуугаралттай

зүйлээр орлуулж болно/

 Дасгалын ая, линк: https://www.youtube.com/watch?v=hb5fqZJQuvc

Оноо-0 Минут-10
283

Бүжгийн бичлэгийг хүүхэд үзүүлнэ. Бичлэгийг дуурайж, хөгжмийн хэмнэлд тохируулан бүжиглэнэ.

https://www.youtube.com/watch?v=1SRypfA7Vrw

Оноо-0 Минут-8
278

Хүүхэд зургийн аргачлалыг ажиглан А4-ийн хэмжээтэй цаасан дээр эрвээхэй зурна. Зурагт өөрийн санааг нэмж баяжуулан зурна.

Эрвээхэй зурах аргачлал бүхий зурагт хуудас,  эсгий бал, өнгийн харандаа

Оноо-0 Минут-8
279

Хүүхэд дүрсийг ажиглана. Дүрсийг  баяжуулан амьтан болгож зурна. 

Ажлын хуудас, өнгийн харандаа

Оноо-0 Минут-5
268

Асуултын дагуу асууж, ярилцана.

-

Нийт: 22