Оноо-0 Минут-5
284

Нарийн зураасыг газарт байрлуулна. Солбилттой алхалтыг гүйцэтгэхдээ хоёр хөлийн өлмий дээр бага зэрэг зогсож, баруун хөлийг өвдгөөр нугалан өргөж, зүүн хөлийн урдуур зөрүүлж эгцлэн, өлмийнөөс бүтэн ул руу тавьж, их биеийг алхсан зүг рүү эргүүлж өгнө. Дасгалыг эсрэг хөлөөс давтана. Гарын хөдөлгөөн ташаанд авсан байна.

Зураасны өргөн 5 см, зураасны урт 3 м байна.

Оноо-0 Минут-5
285

Заалны нэг захаас эхлэн бөмбөг өнхрүүлэн явах: 5 метр урттай талбайд эхлэл ба төгсгөл цэгийг тэмдэглэнэ. Багш дасгалыг биеэр хийж үзүүлнэ.

Бэлтгэх байдал: Босоо байрлалаас, байрандаа гүйх буюу урагш бөмбөг рүү гүйнэ.

Гүйцэтгэл: Баруун хөлийг урагш эгцлэн, тавхайн хэсгийг гадагш эргүүлж, зүүн хөлийн өвдгөөр бага зэрэг нугалан, цээжээр баруун тийш бага зэрэг хазайлт хийнэ. Бөмбөгийг тавхайн дотор талаар түлхэж хөдөлгөөнд оруулан өнхрүүлнэ. Дасгалыг эсрэг хөлөөр давтан хийнэ.  Бөмбөгийг өнхрүүлж дуусаад, үргэлжлүүлэн байрлуулсан 5 ширхэг саадыг хоёр хөл дээр давж үсэрч барианд орохыг сануулна. Мөн үсрэлтийн бэлтгэх байдлыг хэлж өгнө.

Бэлтгэх байдал - Хөлийг нийлүүлнэ, өвдгөөр хагас нугалан, цээжээр бага зэрэг урагш бөхийж, гарыг чөлөөтэй савна.

Түлхэлт - Өлмий дээр гарч, өвдгөөр огцом эгцрэн, цээжийг эгцлэн дээш тэмүүлнэ.

Хөөрөлт - Өвдөг өлмий жийсэн, нуруу бага зэрэг хотойсон, цээжээр эгцрэн дээш тэмүүлэн саадан дээгүүр давж үсэрнэ.

Газардалт - Өлмийнөөс бүтэн ул руу, өвдгөөр хагас нугалан, цээжээр бага зэрэг урагш бөхийн бууна.

Гараа бариаг зураасаар тэмдэглэнэ.

1 метр зайтай байрлуулсан 5 ширхэг дарцаг

15-20 сантиметрийн диаметртэй 1 ширхэг резинэн бөмбөг

30 см өндөртэй, 5 ширхэг саадыг  40 см зайтай байрлуулсан байна.

Оноо-0 Минут-5
286

Бэлтгэх байдал - Хоёр хөлийн өвдөг, өлмийг нийлүүлж, өлмийг жийж, өвдгөн дээр өсгий рүү хоёр гарыг тохойгоор нугалан, сарвууг доош харуулж, шууны хамт газар байрлуулж, тохой өвдөг хоёрыг нийлүүлж, нуруу эгцлэн, толгойг бага зэрэг гэдийлгэн сууна.

Гүйцэтгэл - Өвдөг тохойг салгахгүй, хөлийг гарын хамт, өсгий рүү суусан хэвээр, нуруу эгцэлсэн байдалд хөл, гарыг бага багаар урагш зөөж тавин нуман доогуур мөлхөнө.

Өргөн 70 см, өндөр 45 см  3 ширхэг нум

Нум хоорондын зай 60 см

Оноо-0 Минут-5
287

1.Мөрөн дээгүүр давуулж нэг гараар шидэх  шидэлтийг биечлэн хийж үзүүлнэ.

2.Шидэлтийг тусгайлан бэлдсэн зураасны араас гүйцэтгэнэ.

Бэлтгэх байдал — Баруун тийш харж, хоёр хөлийг салгаж, хоёр гарыг алдлан, баруун гарт бөмбөгийг барьж, зүүн гар ба харааг шидэх бай руу чиглүүлж зогсоно.

Шидэлтийн гүйцэтгэл – Бөмбөгтэй гарыг тохойгоор хойш нугалан, цээжийг урагш эргүүлж бага зэрэг урагш тэмүүлж, урд хөл дээр зогсож, гарыг тохойгоор урагш дээш байг онилсон гарын дагуу эгцлэн, сарвууг тэнийлгэн түлхэж бөмбөгийг хөөргөнө. Шидэлтийн зураасны ард өлмийг хүргэж чөлөөтэй зогсож байг ононо.

1. 8-10 сантиметрийн диаметртэй 5 ширхэг резинин бөмбөгийг 5 удаа шиднэ. Таван удаа бөмбөг шидэх явцад багш хариултын хувилбарт өгөгдсөн чадваруудыг ажиглаж тохирох тэмдэглэлийг тэмдэглэнэ.

2. Газраас/шалнаас/ 1.50 метр өндөр,  30 сантиметрийн диаметртэй дугуй хэлбэртэй байг хэрэглэгдэхүүнд өгөгдсөн зургийн дагуу бэлтгэж 1,50 метр зайд байрлуулна.

3. Байнаас 1,50 метр зайд шидэлтийн зураасыг байрлуулна.

Нийт: 4