Оноо-0 Минут-8
280

Багш эхний удаа хүүхдэд хөгжмийн аяыг сонсгосны дараа ямар ялгаатай байгааг хүүхдээс асууна. Хүүхэд хөгжмийн аялгууг сонсоод ямар хөдөлгөөнөөр дүрсэлж болохыг хэлнэ.

Багш хоёр дахь удаа аяыг эхлүүлэхийн өмнө хүүхдэд ая эхэлмэгц хэмнэлд тохируулан хөдөлгөөн хийхийг сануулна. Хүүхэд аяыг  сонсоод  аялгуунд тохируулан хөдөлгөөн хийнэ.

Удаан, хурдан хэмнэлтэй аудио бичлэгийн холбоос: https://www.youtube.com/watch?v=LnKNuw83U-Y

Оноо-0 Минут-8
281

Багшийн өмнө нь заасан дууны аялгууг сонсгоно, эсвэл багш аялгууг хөгжимдөнө.

Дууны аялгууг хөгжимдөх, хоолойгүй фонограмм бичлэгийг эхлүүлэх гэж байгааг хүүхдэд сануулж хэлнэ.Дууны аялгууг сонсоод хөгжмийг дагаж дуулна.

Хүүхдэд заасан дууны аялгуу/фонограмм/, эсвэл цахилгаан даралтад хөгжим, төгөлдөр хуур тоглож сонсгох.

Багшийн өмнө нь заасан хүүхдийн мэддэг дуу

Жишээ нь: Ая: С. Батболд  “Шагайн наадгай” дуу бичлэг: https://www.youtube.com/watch?v=YH1P1McvnRE  

Фонограмм:  https://www.youtube.com/watch?v=9B4rE1GQX7k

Оноо-0 Минут-10
282

Багш өгөгдсөн хэмнэлийг сонсгоно. Хүүхэд хөгжмийн зэмсгийг сонгож авна. Багш, үнэлгээний баг хамтран хэмнэлийн дасгалын дагуу энгийн хөгжмийн зэмсгийг ашиглан хөгжимдөж хүүхэд бүрд нэг удаа сонгоно.

Хэмнэлийн дасгал нь нийт 8 такт байгаа бөгөөд эхний 6 тактад хүүхэд бүр өөрийн сонгосон хөгжмийн зургийг харж тохирох хөгжмийн зургийн дагуу хөгжимдөнө. Харин 7,8  тактад 4 хүүхэд зэрэг хөгжимдөнө.

Хүүхэд бүр өөрийн сонгож авсан хөгжмийн зэмсгийг ашиглан багшийн удирдлагаар хэмнэлийг дагаж хөгжимдөнө. Багш хүүхдэд хөгжимдөх ээлж нь/хөгжимдөж эхлэх/ болж байгааг багшийн удирдлагаар /гараар дохих, тухайн хөгжмийн зэмсгийн нэрийг хэлэх гэх мэт/ дохиогоор хэлж сануулна.

Савх мод, бөмбөр, хүрий, хэц /ижил төстэй дуугаралттай

зүйлээр орлуулж болно/

 Дасгалын ая, линк: https://www.youtube.com/watch?v=hb5fqZJQuvc

Оноо-0 Минут-10
283

Бүжгийн бичлэгийг хүүхэд үзүүлнэ. Бичлэгийг дуурайж, хөгжмийн хэмнэлд тохируулан бүжиглэнэ.

https://www.youtube.com/watch?v=1SRypfA7Vrw

Нийт: 4